БЗД Хо-Ши-Мин-ий нэрэмжит 14-р сургуулийн 2д анги

2011-3-28

Хүүхдийн хүмүүжил

Ангилал: СХЗөвлөгөө
Зөвлөгөө

Хүүхдийн ДӨРВӨН АСУУДАЛ ДӨРВӨН БОЛОМЖ боллоо

ИНДИГО шинэ зууны хүүхдийн хөгжлийн төв нь хүүхдүүдийн ДӨРВӨН АСУУДАЛ-ыг ДӨРВӨН БОЛОМЖ болголоо.

“Индиго” шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийн төв нь хүний төлөвшлийн 90% нь явагддаг, хүний амьдралын хамгийн чухал үе болох бага насны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд нь саад болон бул хар чулуу мэт дээрээс нь даран өөртөө итгэх итгэлийг мохоон, амьдралын хүсэл тэмүүлэлгүй болгодог дөрвөн асуудлыг арилган, тэдэнд цоо шинэ дөрвөн боломжийг олгохоор байгуулагдлаа.

Бидний хүүхдүүдэд элбэг тохиолддог ДӨРВӨН АСУУДАЛ юу вэ?

1. Эцэг, эхчүүд бидний ихэнх нь хүүхдээ судалдаггүй, төрөлх зан араншин, хүүхдийн хүсэл сонирхлыг хүндэтгэдэггүй, шинэ зууны хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга барил байдаггүй. Бараг л хүүхэдтэйгээ адилхан аашилж, хүүхдээ уурлахаар нь өөрөө уурлаж, зөрүүдлэхээр нь өөрөө зөрүүдэлж, ажил ихтэйгээрээ шалтаглаж бага ярилцаж, юм хийх гэхэд нь “болохгүй”, “чадахгүй” хэмээн хориглож, буруу зөв, сайн муугийн ойлголтыг өгөөгүй, тэр тухай ярилцдаггүй мөртлөө зэмлэж, тэнэг мулгуугаар нь дууддаг... Энэ бүхэн хүүхдийн хувьд хамгийн том асуудал бөгөөд хүүхэд аз жаргалгүй, сэтгэхгүй, ажлаас хойш суусан, хүсэл тэмүүлэлгүй амьтан болж хувирдаг.
2. Өнөөгийн хотжилт, хуурайшилт, тоосжилт, агаарын бохирдол, хүнс тэжээл, амьдралын хэв маяг, хүүхдүүдийн эрүүл мэндийн дадал хэвшил муу зэрэг олон учир шалтгаанаас улбаалан хүүхдийн эрүүл мэндэд олон асуудлууд үүсч байна. Тухайлбал хүүхдийн биед маш олон янзын шимэгчид үүрлэн амьдарч байдаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн анхаарал тогтворгүй болж, хэт их хөдөлгөөнтэй болон годгонож, уур уцаартай болох, хэт турах гэх мэт олон асуудлууд үүсдэг.
3. Хүүхдийн зан чанар, хандлагад нөлөөлдөг зүйл бол орчин нөхцөл, түүнийг тойрон амьдарч буй аав ээж, ах эгч, эмээ өвөө, асран хамгаалагч нар байдаг. Хэдийгээр хүүхэд боловсролын байгууллагаас маш олон хэрэгтэй, зөв зүйлийг сонсож, өсөж хөгжиж байгаа ч гэсэн тэдний хувьд хамгийн их хугацааг өнгөрүүлдэг орчин бол гэр бүл нь б
айдаг. Тиймээс шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харьцах аргаа мэддэггүй, өөрсдийхөө тухайн үеийн сэтгэлзүйн байдлаас шалтгаалан харьцдаг ах эгч, эцэг эх, эмээ өвөө нарын буруу, туйлширсан харилцаа хожим маш том асуудлыг үүсгэдэг.
4. Манай эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн бага нас, өсвөр нас, залуу нас, жирэмсэн үе, залуу гэр бүл зэрэг хүний амьдралын тодорхой нэг мөчлөг тус бүрт харилцан ялгаатайгаар тохиолддог сэтгэлзүйн хямрал болон асуудал бэрхшээлд хүүхдээ бэлтгэдэггүй, тэр талын мэдлэг хомс байдагтай холбоотой олон асуудлууд үүсдэг.

Тэгвэл дээрх дөрвөн асуудлыг шийдвэрлэж, та болон таны хүүхэд, гэр бүлийн тань байнгын зөвлөх, үнэнч, дотны анд тань байж асуудлыг тань шийдвэрлэж, амжилтыг тань хамт тэмдэглэхээр ИНДИГО хүүхдийн цогц хөгжлийн төв үүдээ нээн уръж байна.

ИНДИГО шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийн төв та бүхэнд дараах ДӨРВӨН БОЛОМЖ-ийг олгож байна.

1. Хүүхдийг багшийн удирдлаган дор, баг болгон, олон янзын оюуны тоглоомоор, баяр жаргалтайгаар тоглох явцдаа хөгжих цоо шинэ цогц хөгжлийн хөтөлбөрүүдтэй өдөр өнжүүлэх. /3-5нас, 6-9нас/
2. Хүүхэд бүрийг ОХУ-н хамгийн сүүлийн үеийн аурагаар, эсийн түвшинд оношилдог аппаратаар үзлэг оношилгоонд хамруулан, зөвлөгөө өгч, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах.
3. Хүүхдийн зан чанар, харилцаа, хандлага, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлж байдаг эцэг эх, өсвөр насны болон оюутан ах эгч, асран хүмүүжүүлэгч нарыг нь сар бүр хүний хөгжлийн болон шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харилцах, тэднийг хэрхэн хүмүүжүүлэх.
4. Хүүхдийн тань бага насанд төдийгүй өсвөр нас, залуу насны чухал, хэрэгцээтэй үеүдэд нь хамт байж, сэтгэлзүйн өөрчлөлт, өсөлт хөгжилд нь тохирсон сургалт хөтөлбөртөө хамруулж байх клубын системийг тус тус санал болгож байна.

Охин маань 3 настай орос цэцэрлэгт орсон юм. Тэгсэн нэг өдөр гаднаас ромашка барьж орж ирээд гадаа балкон дээрээ гараад суучихсан хажуу айлын 5 настай Уугантөгс гэдэг хүүг надад любить не любить гээд нэг нэгээр нь уйгагүй таслаад л хаяад байна. Тэрийг харсан манай хадам нөхөр бид 3 инээчихгүйн тулд гөөмөн их тэсч билээ. Тэгж тэгж хамгийн сүүлчийн дэлбээ нь не любить гээд дуусчихсан чинь нээх өндөр дуугаар аааааа гээд л уйлдгийн хэхэхэ. Тийм жаахан байхынх нь дурлалын паян бол зөндөө. Одоо том болчихоод тэрийг нь ярихаар ээж боль гээд аймаар хараад байдгийн. Би ч дуугай болчоод өөрийг нь байхгүй хойгуур ярьж өгнөдөө хэхэхэ.

Хүүхдэд жинхэнэ утгаараа анхаарах цаг нь болжээ.

УИХ дахь “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих” бүлгээс санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө газар, Японы Хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулсан  “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Японы Хүүхдийг ивээх сангийн хөтөлбөрийн захирал ноён Мицуаки Тоёода нар нээж, УИХ-ын гишүүн , УИХ дахь “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог
дэмжих” бүлгийн ахлагч Д.Оюунхорол “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамсдан асуудал, шийдвэрлэх боломж “сэдвээр илтгэл тавьсан. Мөн Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргууд , Мэдээллийн технологийн хэрэглээ хүүхдийн хүмүүжилд нөлөөлж буй байдал, Архи тамхи, хорт зуршилд дондолт, түүнээс хамгаалах нь, Хүн судлал- хүүхэд судлал, Гэр бүлийн задрал хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь, Хүүхдийг садар самуунд уруу татах, биеийг нь үнэлүүлэх эрсдэл, Хэвлэл мэдээлэл дэх хүчирхийлэл хүүхдэд сөргөөр нөлөөлөх нь, Хүүхдийг бага насанд нь төлөвшүүлэх нь зэрэг сэдвээр гэр бүл судлаач эрдэмтэн, доктор, профессор, ТББ-ын төлөөллүүд  илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хүүхэд  эхийн хэвлийд бүрэлдэж бий болох,төрөх, нялх нярайгаас насанд хүртэл өсөх, бойжих биологийн чанар нь хүүхдийн тоглох, сурах, хөдөлмөрлөх, хариуцлага хүлээх зэрэг нийгэмшихүйн чанараас ялгаатай боловч нягт уялдаатай байдаг байна.  Аливаа улс орны хүүхдийн нийгэмшил, төлөвшил тухайн орны хөгжлийг илтгэдэг. Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид өнөөгийн нийгэмд  хүүхдийн нийгэмшил, хүмүүжил,  төлөвшилд олон хүчин зүйл сөргөөр нөлөөлж байгаад  гол  анхаарал хандуулж  энэхүү асуудлыг цаашид  хэрхэн шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж , санал бодлоо солилцсоны зэрэгцээ өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцсан юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол илтгэлдээ, “…Өнөөдөр мэргэжлийн байгууллагын  судалгаагаар  сургуулийн 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь сургууль гэр бүлийн орчинд зодуулж, дарамтанд орж байна. Өнгөрсөн  онд дээрмийн гэмт хэрэгт 14-18
насны 89 хүүхэд хамрагдсан байна.
Статистикийн мэдээгээр өнөөдөр 0-18 насны хүүхэдтэй 523 мянган  гэр бүлд 961 мянган  хүүхэд амьдарч байна. Нийт гурваас дээш хүүхэдтэй  104  мянган  гэр бүлд 369 мянган хүүхэд,  дөрвөөс  дээш хүүхэдтэй 32 мянган  гэр бүлд 159 мянган  хүүхэд амьдарч байна. Улсын хэмжээгээр өнчин хүүхдийн тоо 2009 онд 46 мянгад хүрсний 4683 нь бүтэн өнчин хүүхэд байна. Өрх толгойлсон ээж 82 мянга болж өмнөх  оноос 5.8 хувиар өссөн байна. Нийт 35 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 2,4 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлт өмнөх оныхоос 3,3 хувиар, гэр бүл цуцлалт 27 хувиар өссөн байна. Энэ мэт сэтгэл эмзэглүүлсэн олон асуудлаас  үзэхэд Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдээ хөгжүүлэх стратегийн бодлого, хүүхдийн  хүмүүжил төлөвшлийн асуудал  ус, агаар мэт
хэрэгтэй болоод байна . .
Хуухдийн  асуудлаарх хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.  Хуулиа  хэрэгжүүлж  чадахгүй бол хүүхдээ бид  хүмүүжүүлж,  төлөвшүүлж  чадахгүй ээ. Хүүхдийн төлөө ажилладаг, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хариуцлага сул байна.  Хүүхэд хамгааллын өнөөгийн авч байгаа арга хэмжээнүүд нь хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах, хүүхдийн өмнө шинээр үүсч байгаа бэрхшээл,  орчин нөхцлийн өөрчлөлтийн нөлөөнд бий болж буй асуудлыг шийдвэрлэх чадваргүй байна. Хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд боловсролын үйлчилгээний  чанар ч муу  байна. Хүүхдийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн яамд, агентлагуудын дунд нэгдсэн бодлого, ажлын уялдаа холбоо хангалтгүй  байна.
Хүүхэд хамгааллын өнөөгийн авч байгаа арга хэмжээнүүд нь хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах, хүүхдийн өмнө шинээр үүсч байгаа бэрхшээл,  орчин нөхцлийн өөрчлөлтийн нөлөөнд бий болж буй асуудлыг шийдвэрлэх чадваргүй байна. Хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд боловсролын үйлчилгээний  чанар ч муу  байна. Хүүхдийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн яамд, агентлагуудын дунд нэгдсэн бодлого, ажлын уялдаа холбоо хангалтгүй  байна.
Хүүхэд гэр бүлдээ аюулгүй, амар тайван амьдрах эрх нь зөрчигдөж, олон хүүхэд гудамжинд, асрамж халамжийн газар өсч байна. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, хорих ял  эдлэн, хүнд хөдөлмөр эрхэлж, гэр орон, сургууль, цэцэрлэг,  асрамж халамжийн төв, гудамж  талбай, хорих анги урьдчилан саатуулах байранд, өөрөөр хэлбэл  байгаа  бүх орчиндоо хүчирхийлэл, дарамт,  үл хайрах байдалд  өртөх эрсдэлтэй байна.
Харьд  одсон эцэг эхээ санаж бэтгэрэн эмээ өвөө, хамаатан садны асрамжинд амьдарч байгаа, гэр бүл, аж амьдралынхаа төлөө ачааны хүндийг үүрч яваа  цөөн бус үрс минь гэр бүлийн  асуудал  эзэнгүйдсэний үр дагавар болсоор байна.  Хүүхэд багчуудын дунд хэдий хичээл сурлагадаа сайн ч  ёс зүйн хувьд доголдолтой, хүмүүжил  төлөвшил тааруугаараа дуудуулах нь ч багагүй байна.  
Хүүхдүүд архидан согтуурах,  мансууруулах бодис хэрэглэх, биеэ худалдах,    самуурах зэрэг  манай нийгэмд
болгоомжилбол зохих хорт муу үйл хүүхэд залуучуудад халдварлан  тархаж байгаад сэтгэл зовохгүй байх эрх бидэнд   алга.
Хэн нэгний саваагүй шохоорол, болгоомжгүй үйлдэл, хэнэггүй, хариуцлагагүй зан авир түүнийг өөрийг нь төдийгүй бүхэл
бүтэн улс орноо  ч аюулд учруулж болзошгүйг  иргэн бүр  мартах  ёсгүй.  Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг
харилцааны хандлагад тулгуурлан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа,  эцэг эхийн дэмжлэг,  олон нийтийн оролцоог  нягт
уялдаатай авч үзэх амьдралын хэрэгцээ байна. Орчин цагийн  чанартай боловсролоор дамжуулан хүүхдийг өөртөө болон
бусдын өмнө  хариуцлага хүлээж  чаддаг,  бие даасан бүтээлч соёлжсон
иргэд  болгон хүмүүжүүлэх явдал өнөөдөр
тулгамдаад байна…” гэдгийг онцлон дурдсан.     
Нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид  хүүхдийн  хүмүүжил, төлөвшлийн бодлого, үйл ажиллагааны талаар цаашид   зайлшгүй авч хэрэгжүүлж болох боломжуудын талаар Зөвлөмж гаргалаа. Үүнд:
1.”Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн хөгжил, төлөвшлийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах,
2.Мэргэшсэн эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр Монгол хүүхдийн бие махбодь, сэтгэлзүй, оюун ухааны хөгжлийг иж бүрэн судлах судалгааны ажлыг явуулж, үр дүнд суурилан хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдэд тусгах,
3.Хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудлаар улсын болон олон улсын хэмжээний онол пракикийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах,
4.Хүмүүжлийн эерэг аргуудыг хэрэглэх арга зүй, гэр бүл төлөвлөлт сэдэвт сургалт, хичээлийг телевиз, сонин хэвлэлээр тогтмол явуулах,
5.Хүүхдийн хөгжил, төлөвшилд хэвлэл, мэдээллийн соён гэгээрүүлэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа кино, нэвтрүүлэг, шоу цэнгээний хөтөлбөрт насны хязгаарт үндэслэсэн кодчиллын систем нэвтрүүлэх,
6.Урлаг, соёл, спортоор дамжуулан хүүхдийг хөгжүүлэх арга зүйг түгээн дэлгэрүүлж, үндэсний болон олон улсын хэмжээний наадам, фесивалиудыг төрөөс санхүүжүүлэн явуулах,
7.Гэмт хэрэгт холбогдсон болон хараа хяналтгүй хүүхдийг хөгжүүлэх зорилгоор хөдөлмөр амралтын зуслан байгуулан төрөөс санүүжүүлэн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх замаар хэрэгжүүлэх,
8.Хүүхдийн хүмүүжил, хөгжил, төлөвшлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн зуслан, хөгжлийн ордон, амралт, сувилал, асрамж, халамжийн газар, олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын төвүүдийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр, үйлчлүүлэгч хүүхдэд нь ногдох хувьсах зардлыг олгох замаар төрөөс дэмжих хэрэгтэй гэж үзлээ.

 Хэрэгцээ
Өөрийн хүч чадлаа танин мэдэх - авьяас чадвар, бүтээлч байдал нь хөгжинө

Суралцачадвар
Насан туршийн амьдралын хэрэглээ болох унших, бичих, тоолох, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, задлан ба нэгтгэн дүгнэх  чадварыг эзэмшинэ.
Хүүхэд сургуулиас завсардах шалтгаан нь анги хамт олны дунд өөрийн дутуу дулимагаа мэдрэх,  ичиж  зовох явдалтай ихэнх тохиолдолд холбоотой байдаг

  • Зарим тохиолдолд өөртөө хэтэрхий их шаардлага тавьж, сурч боловсроход хамаг анхаарлаа төвлөрүүлж, маш сайн сурлагатай нэгэн болох гэж тэмүүлбэл нийгэмших чадвар нь орхигдох тал бий

  • Хэт их төгс төгөлдөр болох тэмүүлэл нь хэзээ ч сэтгэл нь ханадаггүй, сэтгэл дундуур байх мэдрэмж зонхилох  хор уршигтай ичгүүрийг бий болгодог байна.

Өөрийн үнэ цэнэ
Өөрийгөө бодитоор мэдрэх, хайрлан үнэлж сурах нь эерэг төлөвшлийн чухал хэсэг юм. Сургууль хүүхдэд ирээдүйн амьдралынхаа тухай уян хатан, чөлөөтэй төсөөлөн бодох чадварыг сургадаг. Тоглоом, дэлгүүр, эцэг эхийн харилцаа нь хүүхдийн сэтгэцийн хөгжилд нөлөөлөх гол билэгдэл буюу хүчин зүйл нь  болдог. Мөн өөрийнхөө бусадтай төстэй ба өвөрмөц талаа мэдэрч ойлгодог.

Аюулгүй байдал ба Итгэл 
Тэдний эгоцентрик үзэл нь /анхаарлын төвд байх, би хамгийн ..,/томчуудын талаарх эерэг төсөөллөөр илэрнэ:

  • Хүүхэд эцэг эх, багшийнхаа хамааралд байдаг. Тэд эдгээр томчуудыг алдаа хийдэг гэдэгт итгэж чаддаггүй.

  • Томчууд хүүхдэд хэрээс хэтэрсэн том шаардлага тавьж, “өвөөгийн бяцхан гүнж”, “ээжийн туслагч”, “аавын бие хамгаалагч”, “манай гэр бүлийн тэжээгч” гэж дуудан хүүхдийн гэнэн томоогүй сэтгэлийг ашиглан насанд нь хэтэрсэн үүрэг хариуцлага хүлээлгэж, эцэг эхийн зүгээс тавих анхаарал халамжаа сулруулах нь хүүхдийн хөгжилд хохирол учруулдаг

  • Эцэг эхийн хэт их өндөр шаардлага нь хүүхэд хэзээ, ямар нөхцөлд тэдний санаанд нийцэх ёстойгоо ухамсарлахад бэрхшээлтэй болгоно. Өөрөөр хэлбэл өөрийгөө бодитоор үнэлэх чадваргүй болгодог

  • Сургуулийн үе тэнгийхэн тэдэнд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Хэрэв тэдэнд өөр өөр авьяас чадвартай болохыг ойлгуулж эс чадвал бусдаас дутуу дулимаг байдалдаа ичиж зовох, түүнийгээ нуух гэж бусдыгаа дээрэлхэх, дайсагнах байдлаар илэрхийлж мэдэх юм

  • Суралцах чадвараа бусадтай харьцуулж, өөрийгөө хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаагаа мэдэрч далд ичгүүрийн мэдрэмж гүн суурьшдаг байна

Иймд багш нар хүүхдийн суралцах чадвар, авъяас билэг, зан чанарын өөр өөр байдлыг   хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүүхэд бүрд тохирсон өвөрмөц арга барилыг хэрэглэх чадвартай байх учиртай. Ингэснээр хүүхэд анги хамт олныхоо дунд таатай байр суурь эзлэх боломжтой болох  юм.

Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн . Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “ Хашийг эс засвал сав болохгүй , хүнийг эс засвал эрдэм сурахгүй “ гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.
Тэгвэл багшийн ёс зүй гэж чухам юу вэ? Эл асуудлыг ярихын өмнө ёс зүйн талаарх онолын ойлголтыг авч үзье. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэсэн гурван ойлголтыг хүмүүс нийтэд нь ёс суртахуун гэж ойлгодог. Гэвч нийтлэг талуудтай ч ялгаатай .
-Зан суртахуун гэдэг нь хүмүүсийн зан ааш , ёс заншил , тэдгээрийн хоорондын харилцааны цогцос юм. Практик үйлийн шинжтэй. Зан суртахуун нь өөрөө хүнийг хүмүүжүүлдэг.
- Ёс суртахуун ( мораль) гэдэг нь хүмүүсийн зан үйлийн зарчмуудыг системчлэн нэгтгэн дүгнэж үзэл суртлын талаар боловсордог.

- Ёс зүй ба (этика) гэдэг нь мораль ба зан суртахууны үүсэл , шинж чанар хөгжлийг нь судалдаг шинжлэх ухаан юм. Мөн ёс зүй нь хүмүүс бусадтай , хамт олонтой нийгэмтэй харьцах харьцааг судалдаг. Багшийн ёс зүйд хамт олон дунд багшийн эзлэх байр суурь тодорхой үүргийг гүйцэтгэдэг . Багш хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв ухамсарлан , тэдэнд итгэж ажиллах нь чухал. Суралцагч бүрийг хүндэтгэн харилцах нь сургалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх дараагийн чухал алхам мөн. Хичээллэх , сурах , судлах , турших , дадлагажих тохилог танхимууд , тэр дундаа багшийн эепдэг сайхан зан ааш, хурц тод үг хэллэг, зохимжтой хувцаслалт, зүс царай, хоолойн өнгө эл бүгд багшийн дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэл өөрөөр хэлбэл үзэл бодлын систем , бусдад хандах хандлага, амьдралын зорилго, туйлын зорилго зэргийг тодорхойлно.

Сурган хүмүүжүүлэх харилцаа амжилттай болох нэг үндсэн нөхцөл бол багш хүүхдийг хүнийх нь хувьд хүндлэх, түүний бүхий л эрхийг нь дээдлэх явдал юм. Жишээ нь багш сурагчидаа хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасаа харилцаа эерэг, харилцан бие биедээ нөлөөлж, хүндэлсэн, ойлголцсон уур амьсгалтай болоход нь багш анхаарах нь зүйтэй. Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх техник гэсэн ойлголтыг “ багш өөр хүн болон хувирах , дуу хоолой , нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон өөрчлөгдөх чадвар “гэж үзсэн байдаг.

-Багш дуу хоолойгоо эзэмдэх техник нь гаргаж буй дуу авиагаар ойр дунд холын зайд хүргэх чухам ямар зайд хүргэхээ тоцоолон тохируулах явдал .
- Нүүрний хувиралын техник нь багш баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй, хүүхдэд өөдрөг хандах хандлага хэнийг ч хүлээн авч ойлгох бэлэн байгаа байдлыг илэрхийлж байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх.
- Хэл ярианы техник үгийг цэвэр тод хэлэх х

- Биеэ эзэмдэж , тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж , засаж залруулж байх.
- Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй.

эт чанга бус , хэт намуун бус ярих буюу ярианы өндөр нам нь тухайн нөхцөлд тохирон өөрчлөгдөж байх нь чухал.
- Хөдөлгөөний техник нь багш ангид яаж алхах гишгэх , яаж суух , гараа ямар байдалтай байлгах, толгойгоо яаж хөдөлгөх зэргийг эвсэлтэй зөөлөн , хөнгөн хийх урлаг болно. Тухайлбал: багш ангид хүнд алхах гишгэх , яаж суух, гараа их хөдөлгөх , толгойгоо янз бүр болгон хөдөлгөх нь сурагчдын анхаарлыг сарниулах муу нөлөө ажиглагддаг байна.

Мөн судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж , дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ.
- Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан.
- Биеэ эзэмдэж , тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж , засаж залруулж байх.
- Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй.

- Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих
- Хүүхдийнхээ дотоод ертөнц , бие авч явах байдлыг үргэлж судалж байх.
- Хүүхдийн боломж , үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч , өөдрөг хандах.
- Биеэ эзэмдэж , тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж , засаж залруулж байх.
- Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Үргэж хамтдаа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Tuul
. Бат-Эрдэнэ
. Буяндэлгэр
. gantuya_7
. Уранчимэг
Бичлэг: 16 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant