БЗД Хо-Ши-Мин-ий нэрэмжит 14-р сургуулийн 2д анги

2011-03-28

Бие даалт

Ангилал: Бие даалт
Монгол хэл

Сурагч

Манай багачууд сургуульд оров.Энэ нь тэд сурагч боллоо гэсэн үг юм. Сурагч хүний хөдөлмөрийн гол зорилго нь эрдэм сурах явдал билээ. Манай ард түмэн ‘’Эрдмийг хичээлээр, эрлийг сургаар олдог’’ гэж сургасан байдаг.

Зориг

Аймхай хүн арав үхнэ. Айдаггүй хүн нэг үхнэ.гэсэн мэргэн үг байдаг. Хэнээс ч айдаггүй зодолддог хүүхэд зоригтой нь биш, балмад муу хүүхэд юм.Харин тэвчээртэй сууж даалгавраа хийдэг сурагч бол зоригтой хүн мөн. Тэвчээр нь хүний эрхэм чанарын нэг юм.

Жин

Ердийн хөсгөөр ачаа бараа тээвэрлэхийг жин тээх гэдэг байлаа.Жинг үхэр тэрэг, морин тэрэг, голдуу тэмээгээр тээнэ. Хомтой тэмээний хоёр талд тэнцүүлэн ачих ачааг тэмээний тэн гэнэ. Хоёр тэнг тэмээний бөхний хоорондуур гогцоогоор холбож, шороор тэвхлэн ачна.Хоёр тэнгийн хооронд нэмэр ачааг тавина.

Ган гачиг

Олон хоногоор хурц нар шарж, хур чийг дутагдахад ган гачиг болно. Гангийн үед борооны үүл, манан, буданг халуун үргэлж хөөнө. Ганг гагцхүү зөөлөн зүс бороо тайлна. Гантай жил голын өлөнг ашиглана. Ган нь байгалийн гамшигт билээ.

Зандан

Халуун орны сайхан үнэртэй нэг зүйл модыг зандан гэнэ. Занданг улаан, цагаан, хар зандан гэх мэт ялган нэрлэнэ. Түүний ойр төрөлд суманг оруулдаг. Суман , зандан зэргийг ташуур, хашлага, шатар, даалуу тэргүүтэнг хийхэд хэрэглэж байжээ.

Дэн

Харанхуйг гэрэлтүүлэх хэрэглүүрийг дэн гэнэ. Дэнг өөхөн тосоор хийнэ.Хөвөнг бөөрөнхийлж дэнгийн гол хийнэ. Цахилгаанаар асах дэнг чийдэн гэнэ. Чийдэнг анх зохион бүтээгч Т. А. Эдисон хийжээ.

Үслэг ан

Халиу, булга, минж, суусар,харх, илбэнх тэргүүтэнг үслэг ан гэнэ. Бас үнэг, чоно, хярс, мануул зэрэг нь цөм л үслэг анд орно. Учир нь эдгээрийг зөвхөн л үнэт үслэг арьсыг нь ашиглах л гэж агнана. Богд уулын зүүн суга Төр хурахын аманд үслэг ангийн аж ахуй байдаг байжээ.

Үнэртэн

Үнэртэх сэрэлд тааламжит үнэрийг сайхан үнэр гэнэ. Тийм сайхан үнэртэнд арц, хүж тэргүүтэн орно. Арц ургадаг уулыг Арцат гэдэг. Анхилуун цэцэгсийн нухдас нунтгийг зуурч шахаж хүж хийнэ. Хүж, саван мэтийн үнэртэнд агаарыг ариутгах увдис бий.

Зун

Зургадугаар сар бол зуны эхэн сар гэдэг дуу байдгийг бид мэднэ. Өвс ногоо улам ихээр ургаж, малын сүү шим нэмэгдэнэ. Хур бороо орж, илчит нар шарахад уул талын ногоо улам нэмэгдэнэ. Үүнээс улбаалан хүн төрөлхтний хүнс тэжээл ч нэмэгддэг.

Туслах аж ахуй

Монголчууд эрт дээр үеэс таван хошуу малаа өсгөн үржүүлсээр ирсэн билээ. Сүүлийн жилд малаас дутахгүй ашиг шим сайтай гахай, тахиа бсгбж үржүүлдэг болов. Гахай тахиа өсгөж ашиглах нь махны нөөцийг нэмэгдүүлэхэд тустай юм. Манай хөдөө аж ахуйн зарим малчид гахай,тахиа тэжээж , махыг хоол хүнсэндээ хэрэглэж байна. Гахай, тахиа тэжээж өсгөх идэшний ногоо тариалах нь туслах аж ахуйн гол хэсэг мөн.

Хүнсний ногоо

Хүүхдүүд та нарын эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй амин дэмийн их уурхай бол хүнсний ногоо юм. Хүнсний ногоо нь зөвхөн амин дэм төдийгүй эрдэс давс чихэрлэг бусад шим тэжээлт бодис уургаар их. Энэ чанараараа хүний өвчинд өртөхгүй байх чадварыг дээшлүүлэн, мөн хоол боловсруулах ажиллагааг сайжруулдаг. Манай оронд улаан лооль өргөст хэмх, шар лууван, улаан,цагаан манжин, байцай ,төмс сонгино зэргийг тариалдаг.

Дөрвөн уул

Хан богд, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх уулсаар Улаанбаатар хот хүрээлэгдэн оршино. Хэнтий нурууны төгсгөл хэсэг болох Нагалхаан уулын үргэлжлэл юм. Хан Богд уул манай дэлхийн хамгийн эртний дархан цаазтай болсон уул. Мянга хоёр зуун наяад оны үед дархан цаазтай болгосон байна.

Ус

Ус бол амьдралын амин чухал эх булаг мөн. Хүн амьтанд усны хэрэгцээ ургамлаас дутуугүй их байдаг. Иймд амьтны биеийн жингийн үлэмжхэн хэсгийг ус эзэлж байдаг. Насанд хүрсэн хүний биеийн жингийн жаран таваас далан хувийг ус эзэлдэг. Харин эд эрхтэн бүрд ус харилцан адилгүй хэрэгцээтэй. Булчингийн эдэд дал орчим байхад, Уушги зүрхэнд наян хувь цусны эргэлтэнд ерэн хувийн ус хэрэгцээтэй байдаг. Иймд усу хайрлая.

Сургаал үг

Сул үг илүүднэ. Сургаал үг илүүддэггүй. Аавын буйд хүнтэй танилц. Агтны буйд газар үз. Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусласан нь дээр. Нэр хугарснаас яс хугар. Хүн нэрээ, тогос өдөө. Өртэй хүний өнөөдөр олон Өдрийн хоолны эзэн олон Өнчин хүний ноён олон.

Зүйр цэцэн үг

Аргыг олбол бэрхийг давна

Бурууг хэлж зөвийг сонс

Дуслыг хураавал далай

Дуулсныг хураавал эрдэм

Ихийг санахаар багыг сана

Ороо морийг уургаар

Ууртай хүнийг аргаар

Өнчинг тэжээвэл хүн болно

Өргүүлдгийг тэжээвэл мал болно

Амьд явбал алтан аяганаас ус ууна

Өгүүлбэрүүд

Монгол хүний өнгөний бэлгэдэл их юм. Өнгөн дотроос цагаан өнгийг бэлгэшээдэг. Цагаан сүүгээр төсөөлөн төрийн сүлдийн тугийг цагаан хялгасаар хийдэг. Хөх өнгийг мөнх хөх тэнгэрийн өнгө гэж бэлгэшээж, төрийн далбаанд оруулдаг. Улаан өнгийг гал голомтын өнгө гэж, баярын өнгө гэж бэлгэшээдэг. Өнгө болгон учир утгатай. Монголчууд адууны хялгасаар төрийн сүр хүчийг илэрхийлсэн туг хийж иржээ.

Түүвэр өгүүлбэрүүд

Мэдэх сурахаас илүү эрдэм үгүй. Эрүүл явахаас илүү жаргал үгүй. Эрдэнэсийн чулуугаар гоёл чимэглэл зүүхээс гадна орд харшийн хана туургын чимэглэл хийнэ. Төлгөн хонины ноосыг төө зузаан зулж , түм бум эргүүлэн өнхрүүлж , хориос гучин жилийн эдэлгээ даах эсгий хийдэг. Санаж бодсоноо бусдад илэрхийлэхэд үг ярианы соёл их нөлөөлнө. Омголон хээр цовхчино. Түүний хажууд хөгшин хээр ялаархана.

Түүвэр өгүүлбэр

Эртний Монголчууд гэртээ өөрийн аягатай, явуулын хүн ч аягаа алчууртай нь авч явдаг байв. Түүнд нь хоол цай хийж өгдөг заншилтай. Хөрш Азичууд болон Монголчууд гэртээ чанга хашгирч ярьдаггүй . Ялангуяа хоол ундны үед хоорондоо ярилцдаггүй. Цай буцлаад уудалж байхад, хонины гэдэс чанаж байхад боорцог хийж байхад хүн ирвэл үүнийг бэлгэ дэмбэрэлтэйд тооцож, хоол цай чанасан айл ч азтайд тооцогдоно.

Сайхан чанар

Хүний муу чанар бол догшин уур хилэн, үзэн ядахуй, шунал атаа жөтөө, бардамнал юм. Сайн явъя гэвэл өөрийнхөө дайсан болох уур хилэнгээ атаа жөтөө, хорсол заналыг орхих хэрэгтэй. Сайхан чанар бол төв шударга сэтгэлтэй, илэн далангүй , хүнд тусархаг хүнийг хүндэтгэх ариун сэтгэл юм. Энэ сайхан сэтгэлийг мөнгөөр худалдаж авч болдоггүй юм. Иймээс хүнийг хайрлаж хүндэтгэж явбал хариуд нь чи хүнээс хүндэтгэл хайрыг авч чадна.

Монгол хүний эрхэмлэх зургаан зүйл

Үнэн бат журмыг үргэлж хичээж явах

Өвгөд дээдсийн сургаалийг санаж сэрж явах, Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах, Өгөх гээхийн хорвоог учирлан таньж явах , Үлэмж мэргэн номыг тогтоон тунгааж явах, Үгээгүй доорд ардыг өргөн тэнхрүүлж явах.

Өгүүлбэрүүд

Хүн бүрд өөрийн уулс, өөрийн оргил гэж байдаг.Өөрийнхөө оргилд хүмүүсийг дагуулж яваарай гэж ээж минь захидаг байж билээ. Өнөөдөр би өрөөлөөс ч булаахгүй өөр бусдад ч өгөхгүй уулсынхаа оргилд гарах гэж явна. Бид л анзаардаггүй болохоос биш өр зөөлөн сэтгэлт ээж нар минь биднийгээ өрөвдөж , хайрласаар өлмий дээрээ зөөлөн гишгэсээр өдөр бүр биднээсээ холдож байгаа гэлцдэг.

Өгүүлбэрүүд

Хүн төрөлхтөн үр хүүхдээрээ бахархдаг. Ахмад малчдын өмнөөс та нарт баяр хүргэе. Мал төллөх үед та нарын илгээсэн уут, нэмнээ, угж, лаа, чүдэнз, захидлын тань дотно үгс их тус боллоо. Олон мянган сурагчид малчин буурлуудынхаа уурга, шилбүүр, саалийн хувин хүлээж авах болсонд баярлаж байна. Малчин болохын сайхныг дахин хэлье.

Хайлдаг элс

Монгол нутагт байгалийн сонин хачин зүйл элбэг байдгийн нэг нь хайлдаг элс юм. Оройдоо зэрвэгэр хадтай өвөр бэл дээр хэсэгхэн нунтаг шаргал элстэй толгойг нутгийнхан нь Алтан элс гэнэ. Элсийг нутгийн буурлууд эртнээс нааш дотрын элдэв өвчнийг анагаахад ашигласаар өдий хүрчээ. Хайлдаг элс Отгон сумаас баруун хойш Отгонтэнгэрийн цаст оргилын зүүн талд байдаг.

Хамгийн өндөр мод

Манай орны хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Энэ нь үнэхээр ойн чимэг бас байгалийн гайхамшиг үзэсгэлэн бүрдсэн мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Монгол оронд 2000 орчим га талбайд ургадаг жодоо 300 орчим жилийн настай ажээ. Жодоон ойн агаар нь элдэв нянгүй болтлоо цэвэршсэн байдаг нь хамгийн онцлог юм.

Төл

Төлийн дуу түмний баясгалан гэдэг. Төлөө олноор авбал мал сайн өсдөг. Хүйтний эрч буурч налгар хаврын тэнэгэр өдөр удахгүй эхэлнэ. Манай малчид өнгөрсөн онд арван нэгэн сая гаруй төл хүлээн авсан. Газар сайгүй мал төллөж нялх төлийн дуу цангинах цаг ойртов. Төл болгоныг мал болгоход малчин хүнд их чармайлт шаардагдана. Малчдад туслах сайхан чанар бидэнд бий.

Гурван их санаатан

Намайг чанга гишгэвэл газар дэлхий цөмрөх вий гэж тогоруу зөөлнөөр гэдэн годон гэж гишгэлдэг. Аадар бороо орж их усанд амьтан урсах вий гэж голио чулуун дээр гарч хардаг. Тэнгэр нурж хамаг амьтан сүйдэх вий гэж сарьсан багваахай уруугаа харж дүүжлэн тэнгэр харж байгаа нь тэр гэнэ билээ.


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Үргэж хамтдаа

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Tuul
. Бат-Эрдэнэ
. Буяндэлгэр
. gantuya_7
. Уранчимэг
Бичлэг: 19 » Нийт: 24
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax